Олон улсын галт тэрэгний хуваарийг мэдээллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-09 18:37:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бээжин-Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг энэ 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхэлж дараах цагийн хуваариар аялахаар болсон талаар УБТЗ нийгэмлэгээс мэдээллээ.

Үүнд, Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн олон улсын 3, 5 дугаар галт тэрэг Бээжингээс лхагва гарагт гараад Улаанбаатарт пүрэв гарагт ирнэ. Улаанбаатараас пүрэв, баасан гарагуудад гараад Москвад даваа, мягмар гарагт очино.


Москва-Улаанбаатар-Бээжингийн 4, 6 дугаар галт тэрэг Москвагаас мягмар, лхагва гарагуудад гараад Улаанбаатарт даваа, ням гарагт ирнэ. Улаанбаатараас ням гарагт гараад Бээжинд даваа гарагт очино.

Харин Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 305 дугаарын галт тэрэг Улаанбаатараас мягмар, бямба, ням гарагт гарч, Эрхүү хотод даваа, лхагва, ням гарагуудад ирнэ. Эрхүү-Улаанбаатар-Эрхүүгийн 306 дугаар галт тэрэг Эрхүүгээс даваа, мягмар, баасан гарагуудад гарч, Улаанбаатарт мягмар, лхагва, бямба гарагуудад ирэх юм. лон улсын галт тэрэгний хуваарийг орон нутгийн цагаар харуулав).


Үүнээс гадна УБТЗ-аас зорчигчийн галт тэрэгний тасалбарыг онлайнаар худалдаж эхлээд байгааг мэдээллээ. Энэ нь хэрэглэгч нарт хүргэх үйлчилгээ илүү хялбар болгож байгаа аж. УБТЗ тасалбар үйлчилгээний төвөөс зорчигчийн галт тэрэгний тасалбарыг онлайнаар худалдан авах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд, иргэд зорчигч eticket.ubtz.mn сайтад бүртгүүлэн нэвтрэн орж, хүрэх өртөө буюу явах чиглэл болон явах цагийн хуваариа сонгох юм.

Холбоотой мэдээ