Бурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-06 15:10:39
Yesukheitumur Tumurbaatar

БУЖУМБУРА. /CGTN/. Бурунди улсын баруун хойд нутгийн Чибитоке мужид хөрсний гулсалт болсны улмаас 26 хүн амиа алдаж, 7 хүн гэмтэж, 10 гаруй хүн ор сураггүй болсон гэж тус улсын Аюулгүй байдлын яамнаас пүрэв гараг мэдэгджээ.


Энэ сарын 4-ний өдөр орсон хүчтэй аадар бороо орсны улмаас Мугина нутагт хөрсний гулсалт болсон байна. Одоогоор 26 хүн амиа алдсан бөгөөд 10 хүн ор сураггүй байна гэж Бурундигийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Пьер Нкурикиегийн мөн мэдэгдэв.


Байгалийн гамшигт өртсөн бүс нутагт аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Хэдэн мянган хүн орон гэргүй болж, хэдэн зуун хүний хүний амь насыг авч одсон хүчтэй аадар бороонд Зүүн Африкийн дийлэнх хэсэг өртөөд байгаа аж. НҮБ-ын Хүмүүнлэгийн агентлагийн мэдээлсээр, тус бүс нутагт орсон хүчтэй аадар бороонд 2.8 сая гаруй хүн өртөж, 280 гаруй хүн амиа алджээ. 

Холбоотой мэдээ