Хамтран ажиллах гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-07 14:32:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын Сэлэнгэ нутгийн хөтөлбөртэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

Хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах буюу онцгой байдлын үйл ажиллагаанд дэмжлэг авах асуудлууд тусгагдсан байна. Тухайлбал тохиолдож болзошгүй гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, даван туулах, ард иргэд, айл өрх, оюутан сурагчдын гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан сургалт дадлага зохион байгуулах аж.

Мөн Онцгой байдлын газарт гамшиг осолтой тэмцэх болон аврах ажиллагааны багаж хэрэгсэл, алба хаагчдын үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай аюулгүй ажиллагааны хүн нэг бүрийн хувцас, тоног төхөөрөмжийг шинэчлэх болон шинээр авахад нь дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах ажээ. 

Холбоотой мэдээ