Д.Сүхбаатарын талбайд мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-12-04 16:46:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Д.Сүхбаатарын талбайд “Бидний хот” сэдэвт мөсөн хотхон байгуулах уралдааныг нийслэлээс зарлалаа.

Уралдааныг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан зарлаж байгааг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Уралдаанд мэргэжлийн уран бүтээлчдийн багууд болон ТББ, ААН, манай улсад суугаа гадаадын улс орны ЭСЯ төсөл боловсруулан оролцох боломжтой аж.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь товч намтар, ажил гүйцэтгэх чадварыг илтгэх танилцуулга, Д.Сүхбаатарын талбайд хийх мөсөн хотхон байгуулах төслийг боловсруулан битүүмжлэн 12 дугаар сарын 9-ны дотор нийслэлийн Соёл, урлагийн газрын ирүүлэх юм байна.  Оролцогчдын дүнг 12 дугаар сарын 11-нд багтаан зарлан танилцуулж, шалгарсан багтай тухайн өдөрт багтаан гэрээ байгуулж, хамтран ажиллах аж.

Холбоотой мэдээ