АНУ 563 сая ам.доллар НҮБ-д төлжээ

Дэлхийд | Эдийн Засаг
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-04 11:32:37
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ ЙОРК. /Xinhua/. АНУ өнгөрсөн жил болон энэ оны хэсэгчилсэн төлбөр болох 563 сая ам.долларыг НҮБ-д төлж, төлбөрийн үүргээ биелүүллээ гэж НҮБ-ийн хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдэгджээ.


Гэсэн хэдий ч АНУ энэ жилийн үндсэн төсөвт 491 сая ам.долларын өртэй хэвээр байгаа гэж хэвлэлийн мэдээлэлд дурдав.


Үүнээс гадна тэрбээр, "НҮБ-ын гишүүн 193 орны 138 нь өнгөрсөн оны төлбөрийг бүрэн барагдуулсанд бид үнэхээр талархаж байна" гэж мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ