Архангайд 2043 хөгжлийн бэрхшээлтэй иргэн НДС-гийн хөнгөлөлтөд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-04 13:53:01

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2043 иргэн нийгмийн даатгалын сангаас, 1486 иргэн нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэврийг авч байна. Харин бусад төрлийн тусламж хөнгөлөлтөд 464 иргэн хамрагдаж байна.

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус 3 байгууллага 4 төрлийн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэж байна. Эхний хагас жилийн байдлаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй зорилтот бүлгийн 200 иргэнийг хамруулж, асрамж халамж, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлжээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж нийцүүлэх багц тендерийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн кабинетэд олгох үзлэгийн зориулалтын орны асуудлыг аймгийн Засаг даргын зүгээс шийдвэрлэж өгчээ. 

Холбоотой мэдээ