"Бүтээлч Өвөрхангай -2020" хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилийг 97.7 хувьтай үнэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-03 14:03:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан 12 сарын 02-ны өдөр хуралдаж, 10 асуудлыг хэлэлцэн  шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай – 2020” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай танилцуулсан юм. Тус хөтөлбөр 4 бүлэг, 307 заалттайгаар гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ жил аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 53.3 тэрбум төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 520 орчим тэрбум төгрөгт хүрсэн, иргэдийн мөнгөн хадгаламж энэ оны байдлаар 135.8 тэрбум төгрөг болсон хэмээн аймгийн Засаг дарга мэдээллээ. Мөн тэрээр энэ онд хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтуудаас танилцуулсан юм.

Аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, эрхзүйн бодлого зохицуулалтын хорооны үнэлэлт, дүгнэлтийн дагуу аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай – 2020” хөтөлбөрийн гурван жилийн биелэлт үр дүнг 88 хувь, 2019 оны хэрэгжилтийг 97.7 хувьтай буюу “үр дүнтэй хэрэгжсэн” хэмээн үнэллээ.

Түүнчлэн үлдэж байгаа хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоог хязгаарлах, архины градусыг багасгах асуудалд анхаарал тавьж, бодлого хэрэгжүүлэх үүргийг аймгийн Засаг даргад даалгалаа.

Холбоотой мэдээ