Бүсгүйчүүдийг уламжлалт оёдол, хатгамлын аргачлалд сургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 15:07:46

“Ардын гар урлал өрхийн хөгжлийн үндэс” төсөл хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв хамтран улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 21 аймагт ажиллан оёх, хатгахын урлагийг бүсгүйчүүдэд таниулах бөгөөд нэг аймагт 60-80 эмэгтэйг сургах зорилт тавьж байгаа аж. Тус сургалт Өвөрхангай аймагт 4 сарын 11, 12-ны өдрүүдэд хоёр хоног үргэлжилж, зүү ороох гэх мэт уламжлалт оёдол, хатгамлыг сэргээх, хөөрөгний даалин хийх, монгол үндэсний хувцсаа эсгэх, урлах аргачлалыг эмэгтэйчүүдэд эзэмшүүлжээ.

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар өрх гэрийн эзэгтэй нэг бүрийг өрхийн үйлдвэрлэгч болгох, уран хатгамал, зээмэл, наамал нь Монголын биет бус соёлын өвийн нэг болохыг таниулах, уламжлалт оёдол, хатгамлыг сэргээх ач холбогдолтой гэдгийг Уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төвийн тэргүүн З.Цэнгэлсайхан хэлж байв.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ