"Бүтээлч байгууллага"-аар Лаборатори 1-р сургууль, Эрдэнэмандалын цэцэрлэг шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-02 15:01:55

Архангай /МОНЦАМЭ/. Боловсролын байгууллагуудын дунд хоёр дахь жилдээ болсон “Бүтээлч байгууллага-2019" уралдааныг 11-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Нийт ЕБ-ын 20 сургууль, хүүхдийн 28 цэцэрлэг оролцож, тусгай шалгуурын дагуу бүтээлийн үзэсгэлэн гаргаж өрсөлдлөө. “Бүтээлч байгууллага-2019" уралдаанд ЕБС-иудаас 1-р байрт Лаборатори 1-р сургууль шалгарсан бол дараагийн байруудад Ихтамир сумын, Батцэнгэл сумын, Өлзийт сумын ЕБС-иуд тус тус орлоо. Цэцэрлэгүүдээс Эрдэнэмандал сумын цэцэрлэг тэргүүлж, Эрдэнэбулган сумын 6, 8, 3-р цэцэрлэг удаалжээ.

Энэхүү уралдаан нь сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилчид бие биеэсээ суралцсан, туршлага судлах боломжийг нээсэн сургуулийн удирдлага, багш нарын сэтгэлд нийцсэн үйл ажиллагаа болдгоороо онцлог юм. 

Холбоотой мэдээ