“Тогтвортой амьжиргаа 3” төслийн хэрэгжилт 50 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-02 13:30:21
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн саналыг тусгуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Тогтвортой амьжиргаа” төслийг Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран 21 аймагт хэрэгжүүлж байна.

Орхон аймагт хэрэгжиж буй “Тогтвортой амьжиргаа 3” төслийн зохицуулагч Д.Наранбат хэлэхдээ, “Манай  аймагт иргэдийн оролцоо их байдаг төдийгүй, төслийн хэрэгжилт 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд, 2017 онд 1.9 тэрбум, 2018 онд 3.5 тэрбум, 2019 онд 4.98 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн” гэлээ.

Уг мөнгийг иргэдийг идэвхжүүлэх болон оролцоогоо нэмэгдүүлэхэд нь чиглэсэн сургалт, зөвлөгөөн бусад үйл ажиллагаанд зарцуулдаг байна. Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн сангаар хийж буй хөрөнгө оруулалтын ажлын тендерт иргэд хяналт тавихын тулд “А3 сертификат” –тай байх ёстой. Тэгвэл уг сургалтад хамруулж тухайн оршин суугаа баг, хороонд нь тулгамдаж байгаа асуудлаа эрэмбэлж сурахад  нь заавар, зөвлөгөө, мэдээлэл өгч ажилладаг байна. 

Холбоотой мэдээ