Төсвийн байнгын хорооныхон Дорнодод ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 14:45:50

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан тэргүүтэй байнгын хорооны гишүүд, ажлын албаныхан ирэх долоо хоногт манай аймагт ажиллахаар болжээ.

Тус байнгын хороо нь төсвийн хүрээний хууль тогтоомжуудыг хэлэлцүүлэгт бэлтгэх болон батлагдсан хойно нь хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй. Тиймээс орон нутагт НӨАТ-ын тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаатай танилцахаар Дорнод, Сүхбаатар аймагт ажиллахаар төлөвлөсөн байна.

Дорнод аймгийн хувьд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3,3 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа билээ.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ