Орхон багт байнгын хяналт тавьж, гэнэтийн шалгалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-02 14:19:14

Архангай /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг 11-р сарын 30-нд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн алт олборлож байсан газарт хийсэн нөхөн сэргээлтийн ажилтай танилцлаа. Цаашид Орхон багт байнгын хяналт тавьж, гэнэтийн шалгалт хийж байхаа сайд хэллээ.

Өнөөдрийн байдлаар 355,3 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийгээд байна. Энэ нь нөхөн сэргээлт хийх нийт 930.8 га талбайн 30 орчим хувь нь юм. 

Үлдсэн 575.5 га талбайн нөхөн сэргээлтийг ирэх хавраас хийлгэнэ гэж аймгийн удирдлагууд болоод холбогдох мэргэжлийн байгууллагууд хэлж байв. 

Холбоотой мэдээ