57 залуу гэр бүлийг малжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-12-02 10:31:24

Дорнод /МОНЦАМЭ/. “Малжуулах” хөтөлбөрийн хүрээнд энэ онд Дорнод аймагт 57 залуу гэр бүлийг малжуулаад байна. Тэдэнд 2828 толгой мал олгож дэмжлэг үзүүлсэн гэж “Залуу малчдын зөвлөгөөн”-ий үеэр ХХҮГ-аас онцолсон юм.

Ийнхүү малчдын хөдөлмөр эрхлэлтийг жил бүр бодлогоор дэмжсэнээр нийтдээ 484 залуу малчныг “Малжуулах” хөтөлбөрт хамруулж, тэдэн дундаас мянгатууд, сайн малчид төрөн гарчээ. Тодруулбал, “Мянгат малчин”-аар гурав, “Аймгийн сайн малчин”-аар нэг, “Сумын сайн малчин”-аар 12 хүн тодорсон байна.  Цаашид аймгийн удирдлага мал аж ахуйн салбарт орчин үеийн фермерийн аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах, малчдад чиглэсэн хөдөө аж ахуйн салбартай холбоотой шийдвэрүүдийг бодлогын түвшинд гаргаж ажиллана гэдгээ онцолж байна.

Ташрамд дуулгахад, Дорнод аймгийн нийт мал сүргийн тоо 2.3 саяд хүрчээ. 

Холбоотой мэдээ