“Чингис хаан” одон гардуулах ёслол боллоо

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2019-11-28 15:31:46
https://www.facebook.com/chadraabal

“Чингис хаан” одон гардуулах ёслол боллоо

Их Эзэн Чингис хааны эснэн мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол боллоо.
Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The Hu” буюу “Хү” хамтлагт олголоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг “Хү” хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардууллаа.

Гэрэл зургийг Б.Чадраабал