Эрдэнэзуу хийдийг сэргээн засварлаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-11-25 10:58:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэзуу хийдийн аялал жуулчлалын үйлчилгээг сайжруулж, үзмэрийг сэргээн засварлаад байна.

Энд хийдийн 108 суварга болон 100 хэрэмийн өнгийг сэргээн засаж, лед гэрэлтүүлэг хийж, сүүдрэвч нэмж барин тохижуулаад байна. Туузан лед гэрлээр гол гурван зуу хийд болон нийт 108 суваргыг гэрэлтүүлжээ. 


Энэ ажлыг БОАЖЯ-ны захиалгаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 100 сая төгрөгийн төсвөөр хийгээд байна. Хийдийг зорих гадаад, дотоодын жуулчдын ая тух, аялах боломжийг бүрдүүлэх зорилгоор улс болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг жил бүр үе шаттайгаар хийж байгаа талаар БОАЖЯ-наас мэдээллээ.



Холбоотой мэдээ