Чөлөөт бүсийн удирдлагууд санал солилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-22 14:42:26

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Алтанбулаг дахь Худалдааны чөлөөт бүс, Крым улсын эдийн засгийн чөлөөт бүсүүдийн хооронд харилцан олон талт хамтын ажиллагааны эхлэл тавигдах боломж буй талаар Чөлөөт бүсийн удирдлагууд санал солилцжээ.

“Олон улсын Дистрибьютер-2019” үйл ажиллагаанд оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Бүгд Найрамдах Крым улсын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч С.Н.Кудрин, Монгол дахь ОХУ-ын Худалдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев болон Эрхүү мужийн “Бизнесконтакт” компанийн захирал А.А.Сидоров нарыг Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч Ж.Амаржаргал хүлээн авч уулзсан байна.

Тэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Худалдааны чөлөөт бүс болон ОХУ-ын бүгд найрамдах Крым улсын эдийн засгийн чөлөөт бүсүүдийн хооронд харилцан олон талт хамтын ажиллагаа буй бөгөөд үүнийг цаашид хэрхэн хамтарч хэрэгжүүлэх асуудлаар санал солилцсон ажээ. 

Холбоотой мэдээ