75 сурагч иргэний үнэмлэх гардан авлаа

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-11-21 17:21:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 75 сурагч Иргэний андгай өргөж,  Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа.

Андгай өргөх ёслолд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ оролцож, иргэний үнэмлэхээ гардан авсан сурагчдад хандан “Энд хүрэлцэн ирсэн залуучууд та нар бол аймаг, орон нутгийн хөгжлийн түлхүүр гэдэгт бүрэн итгэлтэй байна. Манай улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжил дэвшлийн үндэс суурь нь эрдэм боловсролтой, чадварлаг, бүтээлч, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй иргэд билээ. Нийгмийг хөдөлгөх хүч болсон залуус та бүгд юу юунаас илүү шинийг мэдэж суралцах үйлдээ нэн тэргүүнд анхаарч, цаг алдалгүй, залхууралгүй биеэ дайчлан шаргуу хөдөлмөрлөхийг аймгийн Засаг дарга миний бие эрхэм дүү нартаа онцгойлон захиж хэлье” гэсэн юм.

Энэ үеэр Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид, уран бүтээлийнхээ дээжээс өргөн барьж, “Ган-Илч” ХХК, “Өнө мөнх хайрхан” ХХК, “Тэвшийн говь” ХХК хүүхдүүдэд Төв халхын дуулалт жүжгийн театраас удахгүй тоглох Александр Вампиловын зохиол “Ууган хүү” жүжгийн тасалбарыг бэлэглэжээ.

Холбоотой мэдээ