Иранд эмх замбараагүй байдлыг ялан дийлсэн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-21 07:56:51

ТЕХРАН. /TASS/. Шатахууны үнийг нэмэх шийдвэр гаргасны дараа улс даяар дэгдсэн эмх замбараагүй байдлыг Ираны Засгийн газар ялан дийлсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгдсэн тухай телевизийн “Al Jazeera” суваг мэдээлжээ.


Түүний хэлснээр, “Ираны Засгийн газар гадны хүмүүсийн өдөөн турхирсан эмх замбараагүй байдлыг ялан дийлжээ”.  "Хэдийгээр улс орны эдийн засгийн өнөөгийн байдал хүнд байгаа боловч сүүлийн өдрүүдэд тохиосон хүнд хэцүү бэрхшээлийг иранчууд даван туулж чадсан" гэж Роухани цохон тэмдэглэсэн байна.


“Эмх замбараагүй байдал дагуулсан эсэргүүцлийн ажиллагаа бүс нутгийн хэт хуучинсаг үзэл баримтлагч орнууд, АНУ -ын дэмжлэгтэйгээр болсон” гэж тэрбээр нэмж хэлжээ. Гэсэн хэдий ч "Ираны ард түмэн шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үүссэн хүнд хэцүү байдлыг ашиглахыг Ираны дайснуудад зөвшөөрөөгүй" гэж Роухани онцлон тэмдэглэв.


Ираны Ерөнхийлөгч мөн “шатахууны үнийг нэмэх шийдвэр нь бие даасан байдал, нийгэмд шударга ёс тогтооход чиглэсэн” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


Холбоотой мэдээ