Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-20 21:56:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 11 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар салхи секундэд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурахыг тус аймгийн Онцгой байдлын газраас малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.

Ойрын өдрүүдэд тухайлбал 11 дүгээр сарын 21-нд тус аймгийн ихэнх нутаг, 22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20, 21-нд Алтайн салбар уулсаар. 22-нд ихэнх нутгаар, түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэх ажээ. 

Харин агаарын температур 20, 21-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна хэмээн Говь-Алтай аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


Холбоотой мэдээ