“Театр-хүүхэд-боловсрол” зөвлөгөөн болно

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-11-20 18:30:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Хүүхэд оролцооны театрууд хамтран “Театр-хүүхэд-боловсрол” зөвлөгөөнийг энэ сарын 29-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. 

Зөвлөгөөнд төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнууд, аймаг, нийслэлийн БСУГ-ын мэргэжилтнүүд, хүүхдийн уран бүтээл туурвигчид, хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагын 150 хүн оролцоно. 

Түүнчлэн ЭМЯ, ХНХЯ, Цагдаагийн ерөнхий газар, Байгаль орчны яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцож  хүүхэдтэй холбоотой ажлаа ярилцах аж. Энэ сарын 28-30-ны өдөр Улсын Хүүхэлдэйн театрт Өвөрхангай, Орхон аймгийн театр, Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид хүүхдийн жүжиг тоглоно гэж Соёл урлагийн газрын ажилтан Т.Одонтуяа мэдээллээ. 

Холбоотой мэдээ