Швейцарын хөгжлийн тусламжийн стратегийг 2024 он дуустал хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-20 17:02:49
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Швейцарын Холбооны Улсын Элчин сайд Бернардино Регаццониг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Элчин сайд Б.Регаццонитой өнгөрсөн долоо хоногт хоёр улсын Гадаад харицааны яам хоорондын улс төрийн 5 дугаар уулзалтыг Берн хотноо зохион байгуулсан Швейцарын талд талархал илэрхийлж талууд зөвлөлдөх уулзалтын үеэр ярилцаж, тохирсон зүйлсийн мөрөөр хэрэгжүүлэх ажлын тухай ярилцав. Тухайлбал, хоёр улсын хооронд санхүү, татвар, банкны асуудлаар мэдээлэл солилцох тогтолцоо бий болгох, Швейцарын талаас ирэх жилүүдэд олгох хөгжлийн тусламжийн цар хүрээ, мөн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.


Элчин сайд Б.Регаццони 2005 оноос хойш хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл, мөн энэ өдөр зохиогдсон “Хариуцлагатай бичил уурхай” сэдэвт форумын тухай мэдээлж, Монгол Улсад хэрэгжүүлэх Швейцарын хөгжлийн тусламжийн стратегийг 2024 он дуустал сунгахаар болсныг онцоллоо.

Холбоотой мэдээ