Братск хотын удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-20 10:24:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотын дарга С.В.Серебренников, хэвлэл мэдээллийн албаны дарга Светлана Мавлюкеева нар аймгийн Засаг дарга С.Насанбатын урилгаар тус аймагт ажиллаж байна.

Тэд айлчлалын эхэнд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч А.Түвшинбат, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Мэдээлэл технологийн албаны дарга Х.Соёл-Эрдэнэ нартай уулзалт хийв.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат: -Цаашид хотуудын харилцааг улам өргөжүүлэх хүрээнд ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотоос “Торговый дом” худалдааны төвийг Дархан хотод байгуулах, “Дархан” нэрийн бараа бүтээгдэхүүнийг Братск хотод нэвтрүүлэхэд бизнесийн таатай нөхцөлийг бий болгох, аялал жуулчлалын компаниудтай холбож, харилцааг нь эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүүхэд, залуучуудын солилцоо, хамтарсан тэмцээн, уралдаан, харилцан танилцах аяллыг зохион байгуулж, боловсрол, соёлын харилцааг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зэр
эг хэд хэдэн санал дэвшүүллээ.
Харин Братск хотын талаас дэвшүүлсэн аливаа саналыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж өнгөрсөн сард тус хотод зохион байгуулсан үзэсгэлэн худалдааг Дархан хотын иргэд талархалтайгаар хүлээн авч уламжлахын зэрэгцээ дахин хэзээ ирэх талаар хүлээлттэй болсон таатай мэдээг дуулгасан юм. Тус хотын удирдлагууд аймгийн удирдлагуудтай уулзалт хийсний дараагаар Дархан нэхий, Эко ноос, Мийтфүүдс, Дарханд үйлдвэрлэв дэлгүүр, Бид бүтээнэ мод боловсруулах үйлдвэр зэрэг Дархан хотын томоохон үйлдвэрүүдтэй танилцлаа.
2019 оны 3 дугаар сараас эхлэлтэй Дархан-Уул аймаг, Братск хотын хамтын харилцаа богино хугацаанд өргөжиж хотуудын хооронд 2 дахь удаагийн албан ёсны уулзалт өнгөрсөн 9 дүгээр сард болж "Дархан-Братск хамтарсан үзэсгэлэн худалдаа, бизнес уулзалт”-ыг зохион явуул
сан бол энэ удаад тус хотын удирдлагууд, бизнес эрхлэгчид, урлаг соёлын ажилтнууд тус аймагт хүрэлцэн ирлээ.

Өнөдөөр хоёр хотын бизнес эрхлэгчид, хотын удирдлагууд хамтдаа уулзалт хийх бөгөөд 15.00 цагт Залуучууд театрын уран бүтээлчид тус хотын уран бүтээлчдийн хамтарсан "Найрамдал Дружба" тоглолтыг үнэ төлбөргүйгээр аймгийн Залуучууд театрын их танхимд тоглохоор болжээ.

Холбоотой мэдээ