Иргэдийн гомдол мэдээллийн тоо буурчээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2019-11-19 16:08:36

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст энэ оны аравдугаар сарын байдлаар иргэд, хуулийн этгээдээс 188 гомдол мэдээлэл иржээ.

Иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 70 буюу 37,3 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 118 буюу 62,7 хувь нь зөрчлийн шинжтэй байсан аж.

Харин иргэдийн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл зургаагаар буюу 7.8 хувиар, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 11-ээр буюу 8.5 хувиар, нийт хүлээн авсан гомдол мэдээлэл 17-оор буюу 8.2 хувиар тус тус буурсан байна.  

Холбоотой мэдээ