Монгол, Солонгосын гэрэл зурагчид хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-11-18 19:43:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Солонгосын гэрэл зурагчдын хамтарсан “Autumn Festivals” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Монголын театрын музейд нээгдлээ. Үзэсгэлэнд хоёр орны соёл, ёс заншил, аж амьдралыг намрын өнгө аясаар харуулсан гэрэл зургууд дэлгэгджээ.

 Монголын гэрэл зурагчдын нэгдсэн Холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар, БНСАУ-ын гэрэл зургийн холбооны Дайгү хот дахь тэргүүн Ким Ён Рүг нар хамтран ажиллах санамж бичигт үзэсгэлэнгийн нээлтийн үеэр гарын үсэг зурсан юм. Ингэснээр Монгол, Солонгосын гэрэл зурагчдын хамтын ажиллагаа илүү өргөжиж, гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнгээс гадна тус тусын оронд зочлон гэрэл зургийн аялал хийх зэрэг олон ажил өрнүүлэхээр болжээ.




Холбоотой мэдээ