Завханы Цагдаагийн алба хаагчид малчдад мөнгөн тусламж хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 15:37:20

Завханы Цагдаагийн газраас  өвөлжилт, хаваржилт хүндэрч, байгалийн хүнд нөхцөлд амьдарч байгаа зарим сумдын  малчдад  эд материалын  хандив тусламж үзүүлж,  сэтгэлийн дэм өгөх “Сайн үйлсийн аян”-ныг зохион  байгууллаа.

Ийнхүү  Цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын тасгаас алба хаагчдынхаа дунд ямар сумдын малчдад, ямар төрлийн хандив тусламж үзүүлэх талаар  санал асуулга явуулжээ.  Ингээд юун түрүүн аймгийнхаа хойд бүсийн өвөлжилт хаваржилт хүндэрсэн Баянтэс, Тэс сумдын малчдад туслахаар болж  малын ногоон өвс, бэлэн мөнгийг хандивлахаар болсон байна. Сайн үйлсийн аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газрын 169 алба хаагч тус бүр 10,000 төгрөг хандивлаж 1,690,000 төгрөг цуглуулсанаас 105 боодол өвс худалдан авч Баянтэс сумд 105 боодол өвс 580,000 төгрөг,  Тэс сумд 580,000 төгрөгийг тус тус хандив тусламж болгон өгчээ. Хандив тусламжийг Баянтэс сумын Засаг даргын орлогч дарга Х.Лүндээжанцан, Тэс сумын Засаг дарга Ж.Мөнхцэцэг нарт Цагдаагийн газрын жагсаалын талбайд гардуулан өглөө.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ