Их аварга Хакүхо М.Даваажаргал Кюүшюү башёг 6 даваатай тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-17 11:41:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 7 дахь өдөр /2019.11.16/ 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Такарафүжиг давж 6 даваа, нэг унаатай болж энэ башёг ганцаараа тэргүүлсээр байна.


Такарафүжигийн хувьд 3 даваа, 4 унаатай болов. Их аваргын 5 даваа, 2 унаатай 5 сумоч нэхэж байна. Озэки Такакейшо, Мёогирюүг ошидаши мэхээр давж 4 даваа, 3 унаатай бол Мёогирюү 4 унаатай болов. Озэки Такаясү, Тамаваши Б.Мөнх-Оргилыг цүкитоши мэхээр давж 3 даваатай болсон бол Тамаваши 4 даваа, 3 унаатай байна.


Озэки цол горилж буй Митакэүми энэ өдөр Котоюкиг ошидаши мэхээр давж хоёул адил 3 даваа, 4 унаатай болов. Хокүтофүжиг Дайэйшо ошидаши мэхээр давж мөн адилхан 4 даваа, 3 унаатай болоод байна.  

Холбоотой мэдээ