Эх хэл бичгийн багш нар ур чадвар, бүтээлээрээ өрсөлдлөө

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-11-20 23:09:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Бид эх хэл бичгийн багш" ур чадвар, уран бүтээлийн уралдаан Баянхонгор хотноо боллоо. Баянхонгор аймгийн ИТХ-аас батлан хэрэгжүүлж буй "Хос бичигтэн" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан тус уралдааны сүүлийн шатны шалгаруулалт "Номгон" ахлах сургуульд болсон юм.

Аймгийн төв болон хөдөө сумдын 20 сургуулийн Монгол хэл, бичгийн багш нар оролцсон тус уралдаанд "Номун далай" цогцолбор сургуулийн багш түрүүлж, "Алгоритм", "Эрдэнэ мандал" сургуулийн багш нар удаалжээ.

Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх, монгол бичиг сурах орчин нөхцөлийг сайжруулах, нийтийн хэрэглээ болоход дэмжих зорилго бүхий "Хос бичигтэн" хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна.