Монополийн эсрэг мөрдөн шалгах ажиллагааг өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-15 14:11:26

НЬЮ-ЙОРК. /CNBC/. АНУ-ын 48 муж улсын прокуророос бүрдсэн комисс “Google” компанийг мөрдөн шалгах ажиллаагааг өргөжүүлэхээр төлөвлөж байна.


Прокуроруудын өмнө нь мэдэгдсэнээр, мөрдөн шалгах ажиллагаа юуны түрүүнд “Google” компанийн “Alphabet” компанитай холбоотой зар сурталчилгааны бодлогыг хамрах аж. Түүнчлэн комисс “Google”-н ашигладаг хайлтын механизмууд болон “Android” пламформтой холбоотой төслүүдэд гол анхаарлаа хандуулахаар төлөвлөж байна. 


Монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүйг шалгах зорилгоор Amazon, Apple, Facebook, Google зэрэг компанийг мөрдөн шалгах томоохон ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа АНУ-ын эрх баригчид өнгөрсөн 7 дугаар сард мэдэгдсэн юм. АНУ-ын Холбооны худалдааны комисс Amazon болон Facebook компанийг, Хууль зүйн яам Apple болон Google компанийг мөрдөн шалгах бүрэн эрхтэй аж.

Холбоотой мэдээ