“Huawei” улс орны аюулгүй байдалд аюул учруулж байна гэж мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-15 13:00:41

ВАШИНГТОН. /TASS/. "Хятадын харилцаа холбооны “Huawei болон ZTE” компаниудад итгэж болохгүй. Тэд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна” хэмээн АНУ-ын Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор Уильям Барр Харилцаа холбооны асуудал эрхэлсэн Холбооны комиссын дарга Ажита Паяд илгээсэн захидалдаа дурджээ.


Орон нутагт ажиллаж буй Америкийн үүрэн холбооны операторуудыг “Huawei болон ZTE” компанийн тоног төхөөрөмжийг худалдан авах, үйлчилгээг нь ашиглахын тулд холбооны нөөцөөс гаргах 8.5 тэрбум ам.долларыг ашиглахыг хориглох саналыг авч хэлэлцэж байгаатай холбогдуулан ийм захидал илгээсэн байна.


“Хэнд итгэж болох вэ гэдгийг шийдэж буй ийм эгзэгтэй үед бид хамтын ажиллагааны аюулгүй байдалд аюул учруулахгүй байна гэх ойлголтыг “Huawei болон  ZTE” компаниудад өгч болохгүй” хэмээн захидалд тэмдэглэжээ. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн холбооны комиссын ирэх долоо хоногт хэлэлцэх саналд “Huawei”,  ZTE”-н тоног төхөөрөмжүүдийг орлох бүтээгдэхүүн хэрэглэхийг Америкийн операторуудад үүрэг болгохыг тусгажээ. 

Холбоотой мэдээ