Сандерс “Time” сэтгүүлийн уншигчдын хувьд хамгийн нөлөө бүхий хүн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-15 14:11:54

НЬЮ-ЙОРК. /TASS/. Уншигчдын дунд явуулсан санал асуулгын дүнд үндэслэн гаргадаг “Time” сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Вермонт муж улсаас сонгогдсон сенатч Берни Сандерс тэргүүлжээ.

Сандерс 3.3 хувийн санал авсан нь ерөнхийлөгчийн сунгаан дахь түүний гол өрсөлдөгч болох АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоноос /1 хувь/ илүү санал авсныг харуулна. Сенатч гуравдугаар сарын сүүлчээр эхэлсэн интернэт санал асуулгын дүнгийн жагсаалтад шууд л тэргүүлж эхэлсэн байна. 2015 оны 12 дугаар сард Сандерс бас уншигчдын дунд явуулсан санал асуулгаар “Time” сэтгүүлийн “Оны хүн”-ээр тодорч байжээ.

Пүрэв гарагт нийтэлсэн дээрх жагсаалтын хоёрдугаарт Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийнхан орсон бол гуравдугаарт Мьянмар улсын Ардчилсан хүчний удирдагч, төрийн зөвлөх Ан Сан Су Чи /2.2 хувь/, дөрөвдүгээрт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама /2 хувь/, тавдугаарт Пакистаны хүний эрхийг хамгаалагч, Нобелийн Энхтайвны шагналт Малала Юсуфзаи /1.9 хувь/ бичигджээ.

Харин уг сэтгүүлийн редакцийн сонгосон хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын 21-нд танилцуулж магадгүй байна. Уг жагсаалт уншигчдын санал бодолтой нийцэхгүй байж болох юм.

Д.Жаргал

 

 

 

 

Холбоотой мэдээ