Шударга өрсөлдөөний орчныг бэхжүүлэх 2 дахь төсөл эхэллээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-14 14:44:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-ын улсын байцаагч нарыг чадавхжуулж, Монгол Улсын өрсөлдөөний хууль эрх зүйн орчныг шинэчлэхэд Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллага дэмжин хамтран ажиллаад байна.

Энэ нь Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төслийн эхний шат юм. Харин 2 дахь шатанд Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд дагаж мөрдөхөд өөрчлөгдөж буй журмын төслүүдийг боловсруулна.


Мөн хууль, журмыг олон нийтэд сурталчилан таниулах юм. Соён гэгээрүүлэх энэ ажлыг дэмжихээс гадна албан хаагч нарын чадавхийг мөн дээшлүүлнэ.  Энэ талын хамтын ажиллагааны үндсэн баримт бичигт ШӨХТГ-ын дарга Б.Лхагва болон “Жайка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга, хатагтай Тамүра Эрико нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Төслийн эхний шат 2015-2018 онд хэрэгжсэн бол өнөөдөр эхэлж буй 2 дахь шатны төсөл 2020-2022 он хүртэл хэрэгжинэ.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ