Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-13 21:41:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх ихэнх гол мөрөнд мөсөн бүрхүүл тогтож эхлээд байна.  

Үүнтэй холбогдуулан ард иргэдийг мөсөн дээгүүр явахгүй, тээвэр хийхгүй байх, хүүхдүүдийг голын орчим, мөсөн дээгүүр тоглуулахгүй байхыг аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс сэрэмжлүүллээ.

Тус газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 15-нд нутгийн зарим газраар цас орно. Энэ үеэр салхины хурд 16-18 м/с, зарим үед 22 м/с-д хүрч ширүүсэж цасан шуурга шуурах ажээ.  

Иймд мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг анхааралдаа авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ