Мөрөн-Улаанбаатарын хооронд авто тээврийн үйл ажиллагааг түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 12:36:21

Цас их орсны улмаас ойролцоох зам даваа түр хаагдаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул өнөөдөр өглөөний байдлаар Мөрөн-Улаанбаатар чиглэлд зорчих хөдөлгөөнийг түр хориглоод байна.

Орсон цас хайлж эхэлсэн тул нийт нутгийг хамарсан шар усны үер болж магадгүй байгаа гэнэ. Үдээс хойш цаг агаар тогтуун байвал зам тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх ажээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд өчигдөр оройн 17 цагаас хойш цас орж нийт нутгаар 20 см цас оржээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ