Жюү жицүгийн тамирчид 10 медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-11 17:41:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотноо 11 дүгээр сарын 9-нд зохион байгуулсан "LEAGUE ROYALE" олон улсын жюү жицүгийн тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилттай оролцон 10 медаль хүртжээ.


М.Даваадорж ахлагчтай Монголын баг 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медалийн эзэд болсон байна. Тодруулбал, насанд хүрэгчдийн ангилалд Г.Баяндүүрэн 62 кг-ын жинд мөнгө, М.Даваадорж 77-кг-д хүрэл, Г.Лхагвасүрэн үнэмлэхүй жинд мөнгө, Д.Энх-Эрдэнэ 62 кг-д хүрэл, М.Тамир 76 кг-д алт, үнэмлэхүй жинд хүрэл медаль хүртлээ.


Харин мастерс ангилалд Б.Энхтүвшин 88 кг-д хүрэл, Б.Мөнгөн хөх бүс 94 кг-д алт, мөн үнэмлэхүй жинд алт, Д.Баяртөгс 64 кг-д мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

Холбоотой мэдээ