Хонконгт цагдаагийн ажилтан жагсагчид руу гал нээжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-11-11 15:05:45

ХОНКОНГ. /Kyodo/. Даваа гарагийн өглөө нэгэн цагдаагийн ажилтан жагсагчид руу гал нээсэн талаар Хонконгийн Цагдаагийн газар мэдээлжээ.


Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, 21 настай эрэгтэйн биеийн байдал тун хүнд байгаа аж. Тухайн үеийн дүрс бичлэгээс үзэхэд цагдаагийн ажилтан жагсагчтай сөргөлдөж байжээ. Энэ үйл явдлын дараа уг цагдаа өөр нэгэн жагсагч руу хоёр удаа гал нээсэн байна.


Хонконгт сүүлийн таван сарын турш жагсаал цуглаан үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд 3000 гаруй хүнийг баривчилжээ. Өнгөрсөн долоо хоногт 22 настай оюутан өндрөөс унасны улмаас нас барсан хэрэг гарсан бөгөөд жагсаалын улмаас хэн нэгэн хүний амь нас эрсэдсэн анхны тохиолдол энэ болжээ. 

Холбоотой мэдээ