Өмнөд Осет, Гүржийн хил дээр өдөөн хатгалгаа зогсоохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-11 07:37:49

БРЮССЕЛЬ. /TASS/. 11 дүгээр сарын 8-нд Гүржийн нутагтай залгаа хил дээрх Өмнөд Осетын харуулын цэгийн ойролцоо болсон үйл явдлын дараа өдөөн хатгасан үйлдлээсээ татгалзаж, хүлээцтэй хандахыг Европын Холбоо /ЕХ/ Өмнөд Осет, Гүржийн хил дээр үүссэн мөргөлдөөнд оролцогч талуудад уриалав.


ЕХ мөн "аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаар Өмнөд Осетын хийсэн буруу мэдэгдэл" нь байдлыг улам хурцатгаж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг мэдэгдэв. “Үүссэн нөхцөл байдалд маш  хүлээцтэй хандаж, байдлыг улам хурцатгахад хүргэж болзошгүй аливаа алхам, мэдэгдэл хийхээс татгалзахыг ЕХ уриалж байна” гэж тус холбооны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.


Үүнээс гадна, мөргөлдөөний бүсэд байрлах ЕХ-ны Хяналтын үйл ажиллагааны ажиглагчдын ажилд саад хийхгүй байхыг Өмнөд Осетод уриалсан байна.


Европын эрх баригчид мөн мөргөлдөөнтэй холбоотойгоор Гүржийн талд бүрэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.


Холбоотой мэдээ