ЭМЯ-ны ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-11-11 11:31:51
oyuka_hu@yahoo.com

Орхон/ МОНЦАМЭ/  “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр–Тэмбүүг устгая үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх  ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа.

Уг ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталж хөдөө орон нутагт уг хөтөлбөрийг танин мэдүүлэх, хүн амыг эрүүлжүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх үүрэг өгч  хяналт тавин ажиллажээ.

Үүний дагуу өнгөрсөн наймдугаар сард Орхон аймаг 12 заалттай зөвлөмжийг хэрэгжүүлж 86.5 хувьтайгаар дүгнүүллээ. Орхон аймагт ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ Тандалт судалгааны албаны их эмч,  ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч зэрэг мэргэжилтнүүд багтсан байна.

Уулзалтын үеэр Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр–Тэмбүүг устгая үйл ажиллагааг Орхон аймагт хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжихээ илэрхийлж аймгийн засаг захиргаанаас эрүүл мэндийн салбарт хийж буй хөрөнгө оруулалт, эмч мэргэжилтнүүдийг хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажлаа улам эрчимжүүлнэ" гэлээ. 

Холбоотой мэдээ