Хуульчийн тангарөг өргөх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-08 21:54:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монголын хуульчдын холбооны Говь-Алтай аймаг дахь салбараас хуульчийн тангарөг өргөх ёслолын ажиллагааг 11 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулав.


Тангараг өргөх ёслолын ажиллагааг Хуульчдын холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын зохицуулагч Ж.Дорждэрэм удирдаж, 2019 оны хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тус аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Түвшинтөр, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ж.Энхчимэг нарыг хуульчийн тангараг өргүүлж, гэрчилгээг гардуулав.


Хуульч Б.Түвшинтөр, Ж.Энхчимэг нар нь хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалах, шударга ёсыг хамгаалагчийн үүргээ нэр төртэйгээр биелүүлж чадахаа батлан тангараглалаа.


Холбоотой мэдээ