Археологичид дроны тусламжтай индианчуудын эртний сууринг илрүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-08 14:00:57

МОСКВА. /РИА Новости/. Флоридагийн их сургуулийн эрдэмтэд дрон ашиглан манай эриний 900-1200 жилийн тэртээх эртний индианчуудын сууринг илрүүлжээ.


Археологичид Мексикийн булан дахь Роли арлын эргийг дроноор судалснаар гадаргуун 3D зургийг гаргаж чадсан байна. Үүний үр дүнд археологичид 37 орон сууцны балгасыг илрүүлжээ. Түүнчлэн сувднууд болон багаж хэрэгслүүд олсон байна. Далайн хясаагаар индианчууд хүзүүний чимэглэл, ээмэг, хувцасны гоёл чимэглэл хийдэг байжээ. 

Холбоотой мэдээ