Пентагоны тэргүүн Зүүн Азийн орнуудад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-08 10:42:51

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер ирэх долоо хоногт БНСУ, Тайланд, Филиппин, Вьетнамд айлчилна гэж Пентагон пүрэв гарагт мэдэгджээ.


М.Эспер 11 дүгээр сарын 13-нд БНСУ-д хүрэлцэн очиж, АНУ-БНСУ-ын 51 дүгээр Зөвлөлдөх уулзалтад оролцож, тус улсын Батлан хамгаалахын сайд болон бусад өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзана.


Мөн Пентагоны тэргүүн Тайландад болох АСЕАН болон бусад 8 орны Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад /ADMM-Plus/ оролцсоны дараа Филиппин, Вьетнамд айлчилна.


ADMM-Plus” уулзалтад АСЕАН-ы гишүүн орнууд болон Австрали, АНУ, БНСУ, Орос, Хятад, Шинэ Зеланд, Энэтхэг, Японы Батлан хамгаалахын сайд нар оролцдог юм. 

Холбоотой мэдээ