“Эрүүл мэндийг дэмжихэд настны оролцоо” сургагч багш бэлтгэж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-08 11:23:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар “Эрүүл мэндийг дэмжихэд настны оролцоо” сэдэвт үе тэнгийн “Сургагч багш” бэлтгэх сургалтыг аймгийн ЭМГ-аас зохион байгуулж байна.

Эл үйл ажиллагаанд нийт 500 настныг хамруулахаар төлөвлөжээ. Сургалтад оролцож буй ахмадуудад настны эрүүл мэндийг дэмжих талаарх төрийн бодлого, эрүүл, зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн, халдварт болон халдварт бус өвчинд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар мэдээлэл өгч байгаа аж. Мөн “Сүрьеэгүй Сэлэнгэ” аймгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, “Тэмбүүг устгая” аяны хүрээнд хийж буй ажлын талаараа мэдээлэл зөвлөгөө өгсөн байна. Түүнчлэн өсвөр үе, залуучуудад настнуудаараа дамжуулан эрүүл аж төрөх, уламжлалт ёс заншлаа өвлүүлэн үлдээхэд идэвхтэй оролцох, цаашлаад өөрийгөө хайрлах, нийгэмд идэвхтэй байхыг уриалж байгаа нь сургалтыг үр дүнтэй болгож байгаа гэв.

Одоогийн байдлаар эхний 6 хоногийн тасралтгүй сургалтаараа нийт 121 настанг сургагч багшаар бэлтгэжээ. Аймгийн ЭМГ-ын зүгээс Сүхбаатар сумын найман багийн ахмадуудад сургалтад оролцох урилгыг гардуулан өгч, унаа машинаар тээвэрлэн үйлчилж байгаа юм. Эл ажилд багийн Засаг дарга, хэсгийн ахлагч нар идэвхтэй оролцож, “Эрүүл иргэнтэй-гоё Сэлэнгийн төлөө бид хамтдаа” зорилгоо хэрэгжүүлэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ