Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг зургаан төрлөөр хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-07 17:23:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас Сайншанд сумын гуравдугаар сургуульд гамшгийн эрсдэлийн тойм судалгааг Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу хийжээ.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг гуравдугаар сургуулийн обьектын гал түймэр, газар хөдлөлт, үер, хүчтэй салхи шуурга, халдварт өвчин, осол зэрэг зургаан аюулын төрлөөр хийхэд газар хөдлөлт, үер, хүчтэй салхи шуурга, ослын эрсдэл их, обьектын гал түймэр, гоц халдварт болон халдварт өвчний эрсдэлийг дунд түвшинд үнэлсэн байна.

Их түвшинд үнэлсэн аюулын төрлүүдэд эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гарган танилцуулсан ба тус сургуулийн ажлыг хэсэг гамшгийн эрсдэлийн тойм судалгааны тайланг боловсруулж 11 дүгээр сарын 13-нд Онцгой байдлын газарт хүргүүлж, хянуулах аж. Тус сургуулийн А байрыг 1956 оноос хойш ашиглаж байгаа юм.

Ташрамд дурдахад, Дорноговь аймагт 1950-иад оны үед барьсан, насжилт ихтэй олон барилга байдаг бөгөөд эдгээрийг одоо хүртэл ашиглаж байгаа аж.

Холбоотой мэдээ