Бүтээн байгуулалтын ажил хийснээр салбаруудын хүртээмж нэмэгдэнэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-11-07 16:34:54

Завхан /МОНЦАМЭ/. Завханд барилга угсралт, их засвар, бүтээн байгуулалтын ажилд аймгийн дүнгээр 141 тэрбум 505.7 сая төгрөгийн ажил гүйцэтгэжээ.

Тухайлбал орон сууцны барилга гурван тэрбум 213.8 сая төгрөг, орон сууцны бус барилга 18 тэрбум 861.1 сая төгрөг, инженерийн барилга байгууламжийг 117 тэрбум 121.4 сая төгрөгөөр хийжээ. Харин их засварын ажилд хоёр тэрбум 309.4 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэсэн байна. Эдгээр дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад барилга угсралт, их засварын ажил 79.5 хувиар өссөн байна хэмээн аймгийн Статистикийн газраас мэдээлэв.

Энэ жил гэхэд Завханы 24 суманд нийтийн спортын талбай барьж өнөөдрийн байдлаар 13 суманд тус бүр улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгөөр нийтийн биеийн тамир, спортын иж бүрэн талбайг барьж хүлээлгэн өгөөд байна.

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 2019 онд улсын төсвөөр барьж, ашиглалтад орохоор гурван сумын цэцэрлэг, хоёр сумын сургуулийн барилга, соёлын салбарын гурав, нийт найман төслийн хөрөнгө оруулалт тусгагдаж барилгын ажлыг амжилттай гүйцэтгэж байна. Дээр дурдсан нийт найман төсөл арга хэмжээний төсөвт өртөг 13 тэрбум 48,7 сая төгрөг болж байгаа бөгөөд 2019 онд 6,330 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ. Барилгын бүтээн байгуулалтын ажлуудыг үр дүнтэй хийснээр олон салбарын үйлчилгээний хүртээмж сайжирч байгаа нь статистикаас харагдаж байгаа.

Тухайлбал 2020 онд барилгын ажил нь дуусах боловсрол, соёлын салбарын барилгууд ашиглалтад орсноор хүүхдийн цэцэрлэгийн ор 250-аар, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн суудал 480-аар нэмэгдэнэ. Түүнчлэн соёлын байгууллагаар үйлчлүүлэх үзэгчдийн суудал 1,400-аар тус тус нэмэгдэж боловсрол, соёл урлагийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, тухайн цэцэрлэг, сургуульд сурч боловсрох ая тухтай орчин нөхцөл бүрэлдэх юм хэмээн нэмж дуулгалаа. 

Холбоотой мэдээ