Хаваржилт хүндэрсэн сумдын төрөх эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусламж өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн хаваржилт хүндэрсэн 9 сумын 220 гаруй хүүхэд, 60 гаруй жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд НҮБ-ын тусламж хүргэнэ.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хаваржилт хүндэрсэн сумдад байгаа 6-59 сартай хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл эхэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг хүргүүлж буй юм. Энэхүү бэлдмэл нь 10 төрлийн амин дэм, таван төрлийн эрдэс бодис агуулсан байдаг бөгөөд хоол тэжээлийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх юм.
Тусламж хүргэхээс гадна дээрх сумдын өрхүүдэд хоол тэжээлийн хурц дутагдал илрүүлэх үзлэг явуулж, хоёроос доош настай хүүхэдтэй эцэг, эх болох жирэмсэн, хөхүүл эхтэй айл өрхүүдэд хоол тэжээлийн зөвлөгөө өгөх аж.
Хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 суманд амьдарч байгаа 1800 гаруй хүүхэд, 900 гаруй жирэмсэн болон хөхүүл эхэд НҮБ-ын тусламжийг хүргэж байгаа юм.
Завхан Б.Мягмарсүрэн