Төрийн өмчит их, дээд сургуулиудын үзэсгэлэн болно

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-11-07 11:11:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС санаачлан төрийн өмчит их, дээд сургуулиудтай хамтран “Боловсролын манлайлал-2019” үзэсгэлэнг энэ сарын 8,9-нд тус сургуулийн номын санд зохион байгуулна.


Үзэсгэлэнд сургуулиуд бакалавр, магистр, докторын түвшний сургалт, мэргэжлийн хөтөлбөр, эрдэм шинжилгээ, сургалтын орчин, материаллаг бааз, элсэлтийн талаар мэдээлэл өгөх юм. Мөн оролцогч байгууллагууд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголттой холбоотой сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгнө. Түүнчлэн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын зээлийн сан, Боловсролын үнэлгээний төв үйлчилгээгээ танилцуулах аж.

Оролцогч байгууллагуудыг танилцуулж байна.

  • БМИҮЗ– Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл
  • БЗС- Боловсролын Зээлийн Сан
  • БҮТ-Боловсролын Үнэлгээний Төв
  • МУИС-Монгол Улсын Их Сургууль
  • ШУТИС-Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль
  • МУБИС-Монгол Улсын Боловсролын Их Сургууль
  • АШУҮИС-Ангаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
  • ХААИС-Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
  • СУИС-Соёл, Урлагийн Их Сургууль
  • ҮБХИС-Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль
  • ДХИС-Дотоод Хэргийн Их Сургууль
  • ХҮИС-Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль
  • УБИС-Улаанбаатарын Их Сургууль
  • МГАМТИС /GMIT/-Монгол-Германы Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль
  • Удирдлагын Академи
  • ТЗДС-Төмөр Замын Дээд Сургууль
Холбоотой мэдээ