Арц суурь дахь хилийн боомтоор нийт 10 мянга гаруй хүн зорчжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-11-06 20:03:41

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Арц суурь дахь хилийн боомтоор нийт 10 мянга 300 гаруй хүн зорчсонооc 5334 хүн хилээр орж иржээ.

Эдгээр зорчигчдын 29.5 хувь нь гадаад, 70.5 хувь нь монгол хүн үйлчлүүлсэн байна. Харин нийт 1000 гаруй автомашин орж ирсэн бол, 961 автомашин хилээр гарчээ. Үүнээс суудлын автомашин 944, ачааны 64 автомашин  222.5 тонн ачаатай хилээр орж иржээ.

Хилээр орж ирж буй ачааны 60 гаруй хувь нь хүнсний бараа бүтээгдэхүүн, үлдсэн хувь нь барилгын болон автомашины сэлбэг, бөс бараа, гутал хувцас байдаг. Ер нь сүүлийн гурван жил манай хилээр ОХУ-ын худалдаа эрхлэгчдээс гадна Монгол Улсын иргэд ачаа бараа их хэмжээгээр оруулж ирдэг болсон. Мөн аяллын шугамаар ОХУ-ын иргэд орж ирдэг. Харин Монгол Улсаас түүхий эд, мах хилээр ихэвчлэн гардаг хэмээн Арц суурь дахь гаалийн хорооноос мэдээлснийг аймгийн Статистикийн хэлтсээс дуулгав. 

Холбоотой мэдээ