Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЭнэ сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхгүй Дэлхийн өдөр” тохионо. Энэ өдрийг угтаж Дорнод аймгийн ХГБХХ-ээс сарын аяныг зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд "Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь" сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар тус хэлтсийн дэргэдэх “Хамгаалал клуб”-ын 20 сурагч хамрагдаж, "Үе тэнгийн сургагч"-аар бэлтгэгдлээ. Эдгээр хүүхдүүд хүчирхийллийн хор уршиг, түүнээс гарах арга замын талаар ЕБС-ийн сурагчдад мэдлэг олгож нөлөөллийн арга хэмжээ авах юм. Мөн сургууль, цэцэрлэгийн багш нарт сургалт явуулж эхэлжээ.
Сургуулийн орчинд хүчирхийлэл ихээр явагддаг гэсэн судалгаа бий. Багш нар хoүхдийг зодож шийтгэх, хүүхэд хүүхдээ дээрэлхэх, хүч хэрэглэх үйлдлүүд гардаг. Сурган хүмүүжүүлэгчдэд хүчирхийллийн талаар мэдлэг олгосноор дээрх байдал багасна гэж үзэж байгаа юм. Хүүхдийг зодож шийтгэх нь олон сөрөг үр дагавар авчирдаг гэдгийг сэтгэл зүйчид анхааруулж байна. Хүчирхийллээс хүчирхийлэгч төрдөг гэдэг. Иймээс хүүхдийг зодож шийтгэхээс бүх нийтээрээ татгалзахыг аймгийн ХГБХХ-ээс уриалжээ.
Б.Туяа