БНХАУ, Францын төрийн тэргүүн нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-06 14:12:36

ШАНХАЙ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нар Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон болон түүний гэргий Брижит Макрон нартай Шанхай хотноо мягмар гарагт уулзсан байна.


Францын Ерөнхийлөгч гэргийн хамтаар “Yuyuan” цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирэх үед Си Жиньпин, Пэн Лиюань нар найрсгаар угтан авж, хосууд цэцэрлэгт хүрээлэнгээр хамт алхжээ. Хятадын үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнгүүд, уламжлалт соёлыг та бүхэнд үзүүлэхийн тулд бид “Yuyuan” цэцэрлэгт хүрээлэнг сонгосон гэж БНХАУ-ын дарга хэлжээ.


Өрнөд, дорнодын соёл иргэншлийн төлөөлөгчдийн хувьд Хятад, Франц бие биеэ хүндэтгэж, бие биеэсээ суралцах хэрэгтэй гэж Си Жиньпин хэлсэн байна. Үүний хариуд Э.Макрон Хятадын нээлттэй бодлогыг сайшаагаад, олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцан ашигтай нээлттэй эдийн засгийг хөгжүүлэхийн чухалыг онцолжээ. Тэд мөн Хятадын уламжлалт дуурийн тоглолтуудыг үзэж сонирхсон байна. 

Холбоотой мэдээ