Шинэ цэцэрлэгийн тохижилтод багш, хүүхдүүд, эцэг эхчүүдийн сэтгэл хангалуун байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-06 15:51:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Баянжаргалан суманд 100 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийгээд удаагүй байгаа бөгөөд шинэхэн цэцэрлэгийнхээ тохижилт, сурах орчин бүрдсэнд багш, хүүхдүүд, эцэг эхчүүдийн сэтгэл хангалуун байна.

БСШУСЯ-наас цэцэрлэгийн тохижилтод зориулж багшийн ширээ, бичгийн шүүгээ гал тогооны нэг, хоёрдугаар хоолны тогоо, шарах шүүгээг өгсөн бол шинэ цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж, сумын малчид, эцэг эхчүүд, аж ахуйн нэгж байгууллагууд зургаан сая гаруй төгрөгийн хандиваар тохижилтыг сайжруулжээ.  

Тодруулбал, тус сумын улсын аварга, мянгат малчин Б.Цолмонбаатар эмчийн өрөөг нэг сая төгрөгөөр, алтан хурганы эзэн, малчин Х.Цолмонбаяр хөгжим, биеийн тамирын өрөөг нэг сая төгрөгөөр тохижуулж, Уул уурхайн "Лог" ХХК тоглоомын өрөөнд зориулан тоглоом, иргэн Д.Учралбаяр хөгжмийн өрөөг тохижуулахад 550,000 төгрөгийн 56 инчийн телевизор өгсөн бол эцэг эхчүүд ангиудын дрожийг хандивласан байна.

Мөн мянгат малчин О.Энхсайхан ангийн амралтын өрөөний буйдан сандалд  500,000 төгрөг, мянгат малчин Б.Батаахүү бүх ангийн хөшиг авахад зориулж нэг сая төгрөгийн хандив өгчээ.

100 хүүхдийн шинэ цэцэрлэгт 90 хүүхэд сурч хүмүүжиж байна. 

Холбоотой мэдээ