“Зүүн хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны форум” болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-06 10:38:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотноо “Зүүн хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны форум” ( Northeast Asia Peace and Cooperation Forum 2019) энэ сарын 5-6-нд болж байна.


БНСУ-ын ГХЯ болон Сежон судалгааны хүрээлэнгээс зохион байгуулж буй энэ удаагийн хурлаар Зүүн хойд Азид хил дамнасан агаарын бохирдлыг бууруулах, БНСУ-Япон-БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны туршлага ба Зүүн хойд Азийн улсууд хооронд итгэлцлийг бэхжүүлэх арга замууд, Зүүн хойд Азийн улсуудын төрөл бүрийн салбар дахь гурван талт хамтын ажиллагааны боломж зэргийг хэлэлцэж байна.


Уг хуралд оролцож буй Монголын төр, судалгааны байгууллагын төлөөлөгчид Засгийн газрын төлөөлөгчдийн Нэгдүгээр сувгийн уулзалт болон салбар хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийллээ.

Холбоотой мэдээ